ХӨСҮТ-д өнөөдрөөс эхлэн /2021.08.30/ коронавирусийн PCR шинжилгээг тодорхойгүй хугацаагаар хийхгүй болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
ХӨСҮТ хашаандаа шинжилгээний хэд хэдэн цэг байгуулан иргэдээс тогтмол шинжилгээ авч байсан юм. Яагаад шинжилгээг зогсоох болсныг тодруулах гэсэн боловч одоогоор хариу өгөөгүй байна.