КОВИД-19: ХӨСҮТ-ийн лаборатори маргааш ажиллахгүй

ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагаатай холбоотой 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр тандалтын PCR шинжилгээ авахгүй болохыг иргэдэд анхааруулж байна. Үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ноос хэвийн үргэлжлэх аж. Сануулахад, ХӨСҮТ-д гурван лаборатори байрладаг билээ. Тэгэхээр зөвхөн ХӨСҮТ-ийн лаборатори түр зогслоо гээд бүх нийтээрээ шинжилгээ өгөх боломжгүй болно гэсэн үг биш. Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодорхой зохион байгуулалтыг хийж, шинжилгээ авах өдөр тутмын ажил хэвийн явагдах юм. 
Коронавирусний шинжилгээг нийслэлийн хэмжээнд 38 байршилд 42 лаборатори хийж байгаа. Мөн орон нутаг тус бүр өөрийн гэсэн шинжилгээний лаборатори байгуулж эхлээд байгаа юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан