Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3766 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1271 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2494 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 968 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 12473
-Хүндэвтэр 4817
-Хүнд 1396
-Нэн хүнд 255 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 28890 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3175 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 18941 иргэн байна. Үүний 651 нь жирэмсэн, 2651 хүүхэд байна.