Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүний тоо 1,983,005 болж, дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 61 хувьд хүрлээ. Харин нэгдүгээр тунд 67 хувь буюу 2,178,913 хүн хамрагдаад байна.
"Коронавирусийн эсрэг аль ч вакциныг хийлгэсэн хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувиар хамгаална" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм. COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.