"Вакцины 3 дахь тунг хийлгэснээр эсрэг биет 30 гаруй хувиар нэмэгдэнэ" гэв

Дархлаа аажмаар тогтоох болон мутаци үүссэн вирус дэлхий дахинд даамжрахтай зэрэгцэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины  гурав дахь тунг тариулах эсэх яриа дэлхий дахинд "халуун сэдэв" болоод байна. Өөрөөр хэлбэл гурав дахь тунг судалж гаргасан уу? Өөр өөр техникийн нөхцөлд судлан гаргасан вакциныг хольж тарьж болох уу? Гуравдагч тун болон мутац үүссэн вирусийн эсрэг шинээр бүтээх вакцины алийг нь урьтаж тариулах хэрэгтэй бэ? гэх олон асуулт хариулт хүлээж байгаа.
Энэ тухай Хятадын Биологийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Жан Юнтао өөрийн байр суурийг илэрхийлснийг орчуулан хүргэж байна.
 
Гурав дахь тунг тариулснаар эрсдэл үүсэх үү? Ямар үр дүнтэй вэ? 
Жан Юнтао: "Синофарм" компани ноднин нэг хоёрдох үеийн эмнэлзүйн судалгааг хийхдээ гурав дахь тунгийн туршилтыг мөн хийсэн. Үүнтэй холбогдох тоо баримтыг ойрын үед гаргах болно. 18-аас 59 нас, 60 наснаас дээш, 3-аас 17 нас гэсэн гурван үеийнхэнд гурав дахь тунг хийхдээ хоёрдох тунгаас 56 хоногийн зайтай хийх хэрэгтэй.
Гурав дахь тунгийн туршилтын үр дүн маш сайн гарсан, үзүүлэлт нь урьдчилсан таамаглалтай нийцэж байна. Хоёр тун хийлгэхтэй бараг ялгаагүй. Дархлаажуулалтын хувьд гурав дахь тунг хийлгэсний дараа эсрэг биет 30 гаруй хувиар нэмэгдэх болно.
Үүнээс гадна, ""Синофарм компани бас Арабын Нэгдсэн Эмират Улсад 9300 хүнд гурав дахь тунгийн судалгаа хийсэн. Хоёр гурав дахь тунгийн хооронд 6 сарын зайтай байсан. Вакцины аюулгүй байдлын чанарын үзүүлэлт урьдчилсан төлөвлөгөөнд хүрч, ноцтой сөрөг урвал гараагүй, дархлаажуулалтын дүнг одоо яг хянан тооцож байна" гэжээ. 
 
Аль аль бүлгийнхэн гурав дахь тунг эн тэргүүнд тарих шаардлагатай болох талаар Жан Юнтао хэлэхдээ:  Мэргэжлийн байгууллага, судлаач нар нэгэнт судалсан, зарим онцгой бүлгийнхэн, жишээлэхэд 60-аас дээс настай хүмүүс, буухиа шуудан хүргэгч, агаарын тээврийн салбарынхан зэрэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч хүмүүс гурав дахь тунг тариулах шаардлагатай" гэжээ.
 
 
Өөр өөр техникийн нөхцөлд бүтээсэн вакциныг хольж тариулж болох уу? 
Гурав дахь тунг бүтээсэн техникийн нөхцөл нь нэгэнт тариулж өнгөрсөн вакцинтай өөр техникийн нөхцлөөр бүтээсэн бол аюулгүй байдал, үр ашигт нь нөлөөлөх үү?
 
Жан Юнтао хэлэхдээ : "Хятадын гаргасан коронавирусийн эсрэг вакцин тариулах удирдамжид адил нэгэн төрлийн техникээр бүтээсэн вакциныг тариулахыг санал болгосон байдаг. Нэгдүгээр тун нь идэвхгүйжүүлсэн вакцин бол хоёрдох тунг нь мөн идэвхгүйжүүлсэн вакцин тарихыг санал болгосон.
 
Гурав дахь тунг тариулахад ч мөн адил байхыг санал болгож байна.
 
Гуравдагч тун болон мутацчилагдсан вирусийн эсрэг вакцины алийг нь урьтаж тариулах хэрэгтэй бэ? 
Хятадад мутацчилагдсан вирусийн эсрэг вакциныг ч яаралтай судлан бүтээж эхэлжээ. Хэрэв гурав дахь тун болон өөрчлөгдсөн омгийн вирусийн эсрэг вакцин зэрэг бүтээгдвэл ард иргэд алийг сонгох бэ? гэсэн асуултанд"Жирийн иргэдийн хувьд эн тэргүүнд гурав дахь тунг сонговол зохино" гэж Жан Юнтао үзжээ.
 
 
Тэрээр:  "Хоёрдох тун болон гурав дахь тунгийн хооронд 6 сар буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд хүний бие дэх эсрэг биет ихээр нэмэгдэх болно. Энэ нь өөрчлөгдсөн хувилбар халдварлах болон өвчин үүсэхээс сэргийлэхэд сайн үйлдэл үзүүлнэ.
Одоо Хятад улсын холбогдох байгууллагын зөвшөөрөөд байгаа вакцин, ялангуяа идэвхгүйжүүлсэн вакцины хувьд дельта, бета омгийн вирусийн эсрэг мөн л хамгаалалтын үйлдэлтэй юм. Судалгаанаас үзэхэд идэвхгүйжүүлсэн вакцин нь дельта омгийн вирусийн эсрэг маш сайн үр ашигтай байна" гэжээ.
 
Г.Бямба
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан