Дархан-Уул аймагт энэ сарын эхээр бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэн амь насаа алдсан билээ. Олон нийтийн зүгээс тэдний ар гэрт хандив цуглуулсан юм.
Тэгвэл охидын ээж, аав нь хандивыг эмнэлгүүдэд хандивласан байна. Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлгэлжээ.