Улаанбаатар хотод Пфайзeр-Бион'Тeх үйлдвэрийн Комирнэти вакциныг дараах цэгүүд дээр тарьж байна. Эцэг, эх, асран хамгаалагчид 16-17 насны хүүхдүүдээ сайн дурын үндсэн дээр, хамт очиж вакциныг хийлгэх юм.
Дэлхийн нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлын халдвар Монгол Улсад өндөр идэвхтэй байгаа. ЭМЯ-ын өнөөдрийн /2021.06.17/ манай улсад сүүлийн 24 цагт 2642 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 88577 болоод байгаа юм. Улмаар халдвар нэмэгдэхийн зэрэгцээ нас баралт өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 11 хүн нас барж, нас баралт 400 хүрсэн.
Түүнчлэн сүүлийн үед шинээр халдвар авч байгаа иргэдийн ихэнх нь вакцин тариулаагүй хүмүүс байгаа бөгөөд хүүхдүүд халдвар авах нь ихэссэн. ЭМЯ-наас өгч буй мэдээллээр өнгөрсөн хоёр хоногт 500-600 халдвард өртөж байна. Тиймээс ч манай улс вакцинд хамрагдаагүй бүлэг буюу жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 17-гоос доош насны хүүхдүүдийг пфайзер вакцинаар дархлаажуулахаар төлөвлөж, вакциныг эхлүүлээд байгаа юм.