ЭМЯ: 2269 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрлээ.  Шинээр батлагдсан нийт тохиолдлын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулах хүсэлтийг тавьж байна. Зарим улс орнууд 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улс албан ёсоор хүүхдүүдийг дархлаажуулж эхлээгүй. Хэрвээ эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж 15-17 насны хүүхдээ "Файзер" вакцинд хамруулах боломжийг өнөөдрөөс нээж өгч байна. Цаашид хүүхдийн вакцинжуулалттай холбоотой шийдвэрийг гаргана.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан