Турах тухай асуудал магадгүй хүн төрөлхний мөнхийн сэдэв байх. Тэдний ихэнх нь зун дууссаны дараа жилийн энэ үед илүүдэл жингээсээ салахын тулд фитнесст явж эхлэх нь бий. Гэхдээ илүүдэл жин, гүзээнээсээ ангижирч, түүнийг мартахад чинь зөвхөн нэг алчуур хэрэгтэй гэж зөвлөвөл танд ямар санагдаж байна. Энэ аргыг Японы эмч Тошики Фукуцужи 10 жилийн өмнө нээсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ турах аргыг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтийн цахим сүлжээний ачаар олон шавьтай болсон байна. Үүнээс гадна фитнессээр хичээллэгч хүмүүст нөлөөлж эхэлжээ. Энэ аргыг хэрэгжүүлснээр их хүч гаргалгүйгээр бэлхүүсээрээ гурван сантиметр турж болох юм байна. Үүний тулд фитнесс, тураах төв рүү явах шаардлагагүй. Зөвхөн биений алчуур, олс эсвэл резин болон гудастай байхад хангалттай. Хэрэв энэ аргыг өдөр бүр хийж хэрэгжүүлж чадвал богино хугацаанд үр дүнгийг нь харж болно.
-Биеийн алчуураа гулууз хэлбэрээр 40 сантиметрийн урттай ,7-10 сантиметрийн диаметрийн өргөнтэй хүйснийхээ харалдаа нуруундаа тавьж болохоор хуйлах хэрэгтэй. Дараа нь алчуураа олс эсвэл резинээрээ дахин задраахгүйн тулд уяна.
– Дээшээ харж хэвтээд алчуураа бүсэлхий нурууныхаа доогуур хийж тавина. Гараа толгойгоо давуулж, өвдгөө нийлүүлэхгүйгээр хөлөө жийнэ.
-Толгойгоо дээгүүрээ гарына алгаа дотогш нь харуулан давуулан сунгасан гарынхаа чигчий хурууг нийлүүлнэ. Хөлөө мөрний хэмжээтэй зай авч хөлийн эрхий хуруу, өсгийн хоорондын зай 20-25 сантиметрийн зайтай байх ёстой.
-Харин одоо яг энэ байрлалдаа таван минутын турш хамраараа амьсгалж гэдсээ чангалах хэрэгтэй.
Дасгалаа хийж дуусгаад огцом босч болохгүй. Учир нь дасгалын дараа бүх бие чинь хөндүүр болсон байх учраас алчуураа аваад аажуухан босох ёстой юм байна.
Энэ аргыг хэрэглэснээр тураад зогсохгүй нурууны яс чинь бэхжиж,тэгшхэн болох ажээ. Хамгийн гол нь энэ дасгалаа хийхдээ зөв хийх хэрэгтэй юм байна.