Ц.Ганзориг: Спутник ойрын хугацаанд ирэхгүй

Монгол Улсад дархлаажуулалтын ажил ид өрнөж байгаа ч зарим хүмүүс ОХУ-ын Спутник V вакциныг хүлээснээс болж вакциндаа хамрагдахгүй тохиолдол гарч байгаа юм. 
Хэдийгээр саяхан 20 мянган тун ирсэн ч түүнийг ашиглахгүй, хадгалж байгаа гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Учир нь дахин татан авалт хэзээ хийгдэх нь тодорхойгүй тул иргэдийн 2 дахь тунг хийж чадахгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж байгаа аж. 
Тэгвэл Спутник ойрын хугацаанд ирэхгүй гэж Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой.
Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.
1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан.
Улаанбаатарт өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.
Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу
Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.
Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс" гэжээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан