"Спутник Лайт" вакциныг бүртгэх ажил эхэллээ

Оросын Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвараас сэргийлэх "Спутник Лайт" вакциныг бүртгэх ажлаа эхлүүлсэн талаар Известия мэдээллээ. "Спутник Лайт" вакцин нь "Спутник V"  вакциныг боловсруулсан Гамалеягийн нэрэмжит төвийнх бөгөөд  0.5 мл тунгаар савлагдсан, нэг л тунгаар тарьж, коронавирусээс сэргийлэх бэлдмэл юм. 
 
Хоёрдугаар сарын сүүлээр Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан энэ бэлдмэлийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан бол хоёрдугаар сарын 27-ны өдөр сайн дурынхан дээр туршиж эхэлжээ.  Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Гинцбургийн өгүүлснээр "Спутник Лайт" нь "Спутник V" вакцинаас үйлчлэх хугацаа нь бага, дээд тал нь 5 сарын хугацаанд дархлаа тогтоодог гэнэ. Харин "Спутник V" вакцин хоёр хүртэлх жилээр дархлаа тогтоох чадвартай аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан