Нийслэл хотод Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан ч халдвар гэр бүлийн хүрээнд шинж тэмдэггүй тархаж байна. Иймээс иргэд гарч орохдоо аль болох олон хүнтэй харьцахгүй, салхилахдаа олон цугласан газарт очихгүй, явахгүй, тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг ХӨСҮТ–ээс анхааруулж байна.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Аав, ээж нар нь гэртээ халдвар авч ирж байсан бол одоо хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж байна. Тоглоомын талбай дүүрэн хүүхдүүд байна. Эцэг эхчүүд анхаарал тавьж, олон хүнтэй газар хүүхдээ бүү гарга. Учир нь 17-оос бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна гэж анхааруулсан байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа олон хүнтэй газарт очихгүй байхыг анхааруулж байна.