Хүйтний улирал эхэлсэн тул менингитийн шинж тэмдэг илэрч байна

Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. 
ХӨСҮТ-д менингококк буюу цахилгаан менингитийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн хүүхдүүдийн хувьд хурц хэлбэрээр өвдөөгүй бөгөөд амьсгалын замаар халдварладаг менингитийн шинж тэмдэг илэрсэн тул эмчилгээ хийлгэж байгаа хэмээн ХӨСҮТ-ийн хэвлэлийн албанаас мэдээллэв.
Албаны хүний мэдээлснээр энэ оны есөн сарын байдлаар менингитийн 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдваргүй, дархлаа сулрах, хамар, залгиурын идээт үрэвсэл хүндрэх зэрэг бусад өвчний улмаас менингит болсон гэнэ.
 Менингит нь хүйтэнд дэгдэх эрсдэлтэй тул эмч нар 1-5 насны хүүхэдтэй, эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал тавьж, дархлааг нь дэмжих, амьсгалын замын өвчин, хамар, хоолойн үрэвслийг бүрэн эмчлүүлэх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхаарууллаа.
Хүүхэд чанга уйлах, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох, хөл, гуянаас эхлэн цусархаг тууралт гарах, хүзүү, дагзны арын булчин хөших, зулай чинэрэх шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд нэн даруй хандаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН