Манай улсад цар тахлын халдвар буурахгүй байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1340 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа. Тэгвэл хүүхдүүд эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрбээр “Аав, ээж нар нь гэртээ халдвар авч ирж байсан бол одоо хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж байна. Тоглоомын талбай дүүрэн хүүхдүүд байна. 17-оос бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна. Халдвар авсан хүмүүсийн 1/5 хүүхдүүд” байна гэлээ.