Вакцин хийлгэсний дараа 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрийгөө ажиглах хэрэгтэй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 104 буюу 33.4 хувийг машин ачилтын талаар,  49 буюу 15.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн вакцины эсрэг заалт болон хариу урвал, хүндрэлтэй холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Вакцин хийлгэхэд насны хязгаар байгаа юу?
-Баталгаажсан вакцинуудыг 18-аас дээш насны хүмүүст хийнэ.
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?
-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.
-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл эмэгтэйд вакцин хийвэл ямар үр дүн, нөлөө үзүүлэх талаар судлаагүй байна.
-Дархлаа суларсан эсвэл аутоиммуны өвчтэй хүмүүст вакцин хийх үү?
-Вакцины эсрэг заалт байхгүй бол эдгээр хүнд вакцин хийж болно.
-Вакцин хийлгээд гэртээ харьсны дараа хариу урвал, бие тавгүйрхэх шинж илэрвэл би хаана хандах вэ?
-Вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандана.  Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болох юм. Зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хийж болно.
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд маш хүнд урвал илэрч хүн ухаан алдаж унасан тохиолдлуудын талаар сонссон. Ийм тохиолдол гарвал арга хэмжээ авах боломжтой юу?
-Вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дараа ноцтой харшлын урвал, тухайлбал, анафилакс зэрэг ховор тохиолддог боловч ямар ч вакцины  үед гарч болно. Тиймээс  вакцинжуулалтын цэг бүрд анафилаксийн шокийг таних, хариу арга хэмжээ авах чадвартай яаралтай тусламжийн эмч, сувилагч нар ажиллаж байна. Мөн  хүнд урвал гарсан үед эм тариа бүхий эмнэлгийн багцыг бэлтгэсэн байгаа. Хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах хэрэгтэй.


НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан