“COVID-19” хүний бие дэх А аминдэмийн түвшнийг огцом бууруулдаг

МОСКВА. /medRxiv/. Коронавирусний халдвар авснаар хүний бие дэх А аминдэмийн агууламж огцом буурдаг болохыг Туркийн эмч нар олж илрүүлжээ.  А аминдэмийн молекулууд нь интерферон буюу вирусний эсрэг уургийн молекулуудыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
“Коронавирус хүндээр туссан өвчтөнд ретинол буюу А аминдэмийн агууламж маш бага байсан бөгөөд энэ нь нэгдүгээр хэлбэрийн интерфероныг ялгаруулахад сөргөөр нөлөөлж байсныг бид ажиглалтаар илрүүлсэн. Өөрөөр хэлбэл коронавирустэй тэмцэхийн тулд А аминдэмийг ахиухан тунгаар хэрэглэх юмуу ретинолын задралд саад учруулдаг эм бэлдмэлийг хэрэглэх боломжтой нь ажиглалтаар харагдаж байна” хэмээн судлаачид тэмдэглэсэн байна. 
Ямар гаж нөлөө, шинж чанарууд халдварын улмаас нас барах, халдварт өвчин хүндээр тусахад нөлөөлж буйг эмч, биологичид Ухань хотод коронавирус дэгдсэн цагаас хойш олж тогтоохыг эрмэлзжээ. Тухайлбал, зүрх судасны өвчтэй хүмүүс коронавирусний халдварын улмаас нас барах эрсдэл тав дахин их байгааг биологичид илрүүлсэн юм. Коронавирус нь D аминдэмийн агууламж, дархлааны эсүүд дэх зарим ферментийн идэвхжилд мөн нөлөөлдөг гэдгийг ажиглалт харуулжээ.
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан