Д аминдэмийг хэзээнээс, хэрхэн хэрэглэх вэ

Тун удахгүй Д аминдэмийг хэрэглэх улирал эхлэх гэж байна. Тиймээс дараах мэдээллийг та бүхэнд хүргэе. 
Д аминдэмийн дутагдал
Хүүхдэд Д аминдэм дутагдсанаар рахит буюу сульдаа өвчин үүсдэг. Энэ үед цочромтгой болох, хөдрөх, шээс үнэртэй болох, булчин сулрах, дагзны үс халцрах, шүд хожуу ургах, ясанд өөрчлөлт гарч толгой данхгар, хөл майга болох ясны хөгжил өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрдэг.
РАХИТ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ
Эмчилгээний тун: Эмчийн зааврын дагуу Даваа, Мягмар, Пүрэв гарагт тус бүр 50 000 нэгж тунтай Д аминдэмийг 1 ширхгийг уулгана. Нийтдээ 7 ширхгийг уулгах ба эмчилгээний тунгаар дахин уулгахгүй.
РАХИТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ
  1. Д аминдэм уулга
  2. Агаарт гарга, наранд байлга
  3. Загасны мах, далайн гаралтай хүнс хэрэглэ
  4. 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хоолло
  5. 6 сартайгаас дээш насны хүүхэд сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол өг
Д аминдэмийн сэргийлэх тун: Хүүхэд төрсний дараах 15 хоногтойгоос 3 нас хүртэл 50 000 нэгж тунтай Д аминдэмийг сар бүр 1 ширхгийг уулгана. Хэрэв энэ тунгаар уулгах боломжгүй бол Д аминдэмийг өдөр бүр 1 дусал (1 дусалд 400 нэгж тунтай)-аар 3 нас хүртэл уулгана.
Анхаар: Рахит өвчнийг эмчлэхийн тулд хүүхдийг зуны цагт элсэн дээр тоглуулж, нар, агаараар чийрэгжүүлэх нь зүйтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан