Коронавирусийн халдварын тохиолдол өсөж, амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Чухам ямар учраас халдварын тоо өссөөр байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гэхдээ судлаачдын онцолж буй зарим мэдээллээс дурдвал:
-Коронавирусийн улмаас наймдугаар сарын сүүлийн долоо хоногт нас барсан тохиолдлын гуравны хоёроос илүү хувь нь 40-өөс доош насны хүмүүс байсан талаар Английн Нийгмийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын оргил үед нийт нас барсан хүний 28 орчим хувь нь 40-өөс доош насныхан байжээ.
- Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт 70-аас дээш насны 374 хүн коронавирусээр халдварласан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ насны 10.770 хүн вирусийн халдвар авч байжээ. Энэ насны хүмүүс халдвар авбал хүнд өвчтэй болох эрсдэл өндөр.
-Оксфордын судлаачид зургадугаар сард вирусийн халдвар авсан хүмүүс эмнэлэгт нас барах магадлал дөрөвдүгээр сараас дөрөв дахин бага байгааг онцолжээ. Үүнд эмнэлгүүд “Ковид-19”-ийн тусгай тасаг бий болгосноор халдварын хяналт сайжирсантай холбоотой аж.
-Чикагогийн их сургуулийн өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс вирусийн халдвар авах магадлал хоёр дахин их байгаа нь батлагджээ.
- Их Британид коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн 21.775 орчим нь асрамжийн газрынхан байгаа аж. Тиймээс уг вирус хүмүүс олноороо цугласан газар богино хугацаанд тархдаг гэдэг нь харагдаж байгаа юм.
-”Ковид-19” хувьсан өөрчлөгдөж байгааг генетикчид онцолж байгаа ч улам аюултай эсвэл хор хөнөөл нь суларч буй эсэхийг хэлж мэдэхгүй байна.