Д аминдэмийн дутал толгой дүйнгэтэхэд хүргэнэ


Унтаад сэрснийхээ дараа хүн толгой нь хүнд оргиж, дүйнгэтэхийг үе үе мэдэрдэг. Судлаачдын өгүүлж байгаагаар энэ нь Д аминдэмийн дутлаас болдог шинж тэмдэг гэнэ. Таны үс унаад, булчин сулбайгаад байвал Д аминдэмийн дутагдалд орсон гэсэн үг. Д аминдэмийн дутагдсанаар рахиттай болж, ясны хэлбэр өөрчлөгддөг. 
Унтаад босож ирэхэд толгой дүйнгэ оргиод байвал энэ бүхэн улирлын шинж чанартай зүйл. Ялангуяа өвлийн цагт унтаад босож ирэхэд толгой өвдөх нь бий. Тэгвэл Д аминдэм хүний бие махбодод нарны туяаны үйлчлэлээр бий болдог гэдгийг бид мэднэ. Тэгэхээр өвөл нарны туяа сул байдаг учраас Д аминдэмийн дутагдалд орох нь гарцаагүй. 

Үүнтэй тэмцэх хамгийн энгийн арга бол агаарт гарч, алхах явдал. Дээр нь хоолондоо элэг, тослог ихтэй загас, өндөгний шарыг ихээр хэрэглэ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн хүний бие махбод дахь Д аминдэмийн дутлыг нөхөх чадвартай юм. 
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан