Телевиз үзэнгээ хооллох нь таргалалтад нөлөөлдөг

Түргэн хоол идэх нь таргалуулж, биеийн галбирыг эвддэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл түргэн хоолонд дурлагч 1500 гаруй сайн дурынхан дээр 3.5 жил ажиглалт хийсэн эрдэмтэд энэ ойлголтыг эрс эргүүлэх дүгнэлтэд хүрчээ. Ажиглалтын явцад судалгаанд оролцогсдын 1/3 хувь нь буюу 528 хүн дээр таргалалт ажиглагдсан байна. Тэд 3-6 кг жин нэмсэн бөгөөд бүгд долоо хоногт хоёроос доошгүй удаа телевизор үзэнгээ хооллодог зуршилтай байсан аж. Бусад нь түргэн хоолны ресторанаар байнга үйлчлүүлдэг ч жин нэмсэнгүй. Ингээд эрдэмтэд таргалалт, хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг гол дайсан бол телевизор гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ном уншингаа, ажил хийнгээ хооллодог хүмүүс үргэлж хэмжээнээсээ хэтрүүлж иддэг болохыг тогтоосон байна
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан