Ханиад томуугийн үед эмнээс ч илүү үр дүнтэй нь зөгийн бал

Зөгийн бал хамар битүүрэх, ханиалгах, хоолой өвдөх үед ямар ч эм бэлдмэлээс илүү үр дүнтэй гэсэн дүгнэлтийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд гаргажээ.
“Зөгийн бал бол хямд төсөр, олдоц ихтэй, сөрөг нөлөө бараг байхгүй бүтээгдэхүүн. Эмч нар энэ бүтээгдэхүүнийг антибиотикийн оронд ч зөвлөж болохоор” гэж судлаачид баталжээ.
Эрдэмтэд эмнэлгийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийгээд, клиникийн тохирох 14 туршилт олж, 1761 хүнийг оролцуулжээ. Гэтэл зөгийн бал нь ханиалганы давтамж, хүчийг дарж, өвчнийг 1-2 хоногийн өмнө илааршуулж байгаа нь харагдсан” гэж судалгаанд тэмдэглэсэн аж.

 korrespondent.net

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан