Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг

Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд өрнөж буй коронавирусийн тандалт, судалгааны тоймыг цувралаар хүргэж буй юм.
  • Германы Лепциг хотын “Leibniz” хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн дүгнэжээ. Судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ. Агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулж байсан байна. Иймээс эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.
  • АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүнд хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ. Иймээс судлаачид хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдварыг тараадаг байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
  • АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны гуравдугаар сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтний тоо 60 хувиар буурсныг тогтоожээ. Үүнийг судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсний үр дүнд риновирусийн халдвар буурсантай холбон тайлбарлажээ. Риновирус нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлж, гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзжээ.
  • Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд коронавирусийн улмаас нас барсан 10 өвчтний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги болон бөөр гэмтсэн, мөн уушги, зүрх, бөөр зэрэг эрхтэний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг судалж, үр дүнгээ “Lancet” сэтгүүлд хэвлүүлжээ.
  • АНУ-ын Солт Лейк хотын Ютагийн их сургуулийн судалгаагаар коронавирусийг илрүүлэх зорилгоор хүн өөрийнхөө шүлснээс авсан сорьц болон эмч хамрын гүнээс авсан арчдасыг шинжлэхэд үр дүн нь ижил гарсан байна. 368 хүний 1100 сорьцыг шинжлэхэд вирус илрэлт дээрх 2 сорьцод ижилхэн 90% байсан байна. Шүлсний сорьц нь хамрын гүний болон хамар залгиурын арчдасыг цуглуулахаас хялбар, шинжилгээ өгч байгаа хүнд хүндрэл багатай юм.
http://eagle.mn/r/76120
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан