Коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг тогтоожээ

Германы Лепциг хотын “Leibniz” хүрээлэнгийн судлаачид коронавирусийн халдвар чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн тогтоожээ. Агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад коронавирусийн тархалтыг бууруулдаг байна. Иймээс халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ.   Мөн эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан