Ой санамжаа алдахад хүргэдэг альцгеймер өвчнийг үүсгэгч хортой эс, уургууд тархиар хэрхэн тархаж байгааг харуулсан хамгийн анхны энэхүү загварчлалыг анх удаа танилцууллаа.
Энэ нь тус өвчинг эрт оношлон тогтоож, илүү үр дүнтэй эмчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Судлаачид Альцгеймерээс гадна Паркинсоны өвчин болон ALS (хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн эсийн өвчлөлүүд) хэрхэн тархдагийг мөн компьютер загварчлалд оруулж чаджээ. Үүний тулд тэд төрөл бүрийн дохио, үйлдэлд өвчтөнүүдийн тархи ямар байдлаар хариу өгч байгааг удаан хугацааны турш ажиглажээ.
Түүнчлэн тус загварчлалыг ашиглан ирээдүйд илүү олон мэдрэлийн гаралтай өвчнүүдийн тархалтыг нарийн судалж оношилгоо, эмчилгээгээ сайжруулах боломжтой ажээ.
Эх сурвалж: www.newatlas.com