Зүү эмчилгээний ач холбогдол


Зүү эмчилгээ нь биологийн идэвхит цэгүүдийг цочроон мэдрэлийн ширхэгийг сэргээж, өвдөлтийг намдааж үрэвслийг дарах, бие махбодийг тайвшруулах, сэргээх, халуун буулгах, бодисын солоилцоог сайжруулах үйлчилгээтэй. Дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Нүдний эмгэг
Чих хамар хоолойн өвчин
Гэмтэл бэртэл, түүний үлдэцүүд
Өвийн болон захын мэдрэлийн эмгэгүүд
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг
Шээс бэлгийн замын өвчин-амьсгалын замын өвчнүүд
Зүрх судасны өвчнүүд
Эсрэг заалт:
Тамир дорой өндөр настан
Шалтгаан тодорхой биш өндөр халуурах
Хорт хавдар
Бөөрний дутагдал
Цусны даралт ихдэх өвчний 2,3-р үе
Халдварт өвчний хурц үед
Жирэмсэн эхчүүд
Нярай үе
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс
Биеийн хүчний хүнд ажлын дараа хориглоно.
Эмчилгээний үед баримтлах гам дэглэм: Уламжлалт эмчилгээний хамгийн гол үр дүн, чанар бол гам барих. Гам барих гэдэг маань эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зөвхөн даарч хөрөхтэй холбоотой бус ажил амралтаа зохицуулах, хоол ундаа тохируулан хэрэглэх гэх мэт олон зүйлийг агуулж байдаг. Доорх дэглэмүүдийг 7,14,21 хоногийн хугацаанд баримтлана.
Хэт халахгүй, даарахгүй байх
Хүйтэн ус хэрэглэхгүй, бороонд норохгүй байх
халуун ногоо, хурц тослог хоол идэхгүй байх
Архи, тамхи хэрэглэхгүй байх
Хүйтэн сэрүүн газар удаан суухгүй байх гэх мэт
Зүү эмчилгээг курсээр хийлгэх нь үр дүнтэй. Нэг курс нь 10 удаагийн эмчилгээ. Гурван курс хийлгээд амрах хэрэгтэй. Ингээд гамаа сайн бариад дараагийн эмчилгээнд орвол илүү үр дүнтэй байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан