Идэж буй хоол хүнсээ өөрчлөөд арьсны янз бүрийн асуудлаасаа салаарай!


Бидний бие махбодийн хамгийн том эрхтэн бөгөөд хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн талаар их мэдээлэл өгөх боломжтой эрхтэн юм. Арьс хамгаас түрүүнд эрүүл мэндийн асуудлыг илтгэнэ, бусад эд эрхтэн үйл ажиллагаагаа ямар хэмжээнд гүйцэтгэж байгааг бүрэн илтгэх ажээ.
Арьсны эрүүл мэндтэй зэрэгцээд хоол ундны асуудал явдаг, тийм учраас юуны түрүүнд хүний гадаад үзэмж болон эрүүл мэнд нягт холбоотой гэж ярьдаг. Бид та бүхэндээ тодорхой хоол хүнснээс үүдэлтэй арьсны асуудлыг танилцуулах гэж байна. Чухам ямар хүнсний бүтээгдэхүүн арьсанд сөрөг нөлөө үзүүлж байна вэ, яагаад ийм болов, таагүй шинж тэмдэг илэрсэн үед бие махбодидоо хэрхэн туслах талаар танилцуулахаар бэлдлээ.
1. Арьс наснаасаа эрт хөгшрөх Хүнс: калори багатай талх, крекерүүд Яагаад: калорийн агууламжгүй “хурдан” хүнс нь цусан дахь сахарын хэмжээг эрс нэмэгдэхэд хүргэдэг. Энэ нь хэрэгтэй үед чухал хэдий ч удаан хугацаанд ийм байдалтай явбал арьсыг эрт хөгшрүүлэхэд хүргэхээс гадна арьсны өнгийг муутгаж, хуурайшуулдаг. Учир юунд оршиж байна вэ гэвэл, энэ үед бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж чухам юу болоод байгаагаа бүрэн ойлгож чаддаггүй: ямар хоол ороод ирснийг ухаарахгүй, юу хийхээ ч ойлгохгүй. Хэрхэн туслах вэ: ийм “хиймэл хоол”-ыг бүрэн бүтэн хоолоор орлуулах хэрэгтэй. “Дэглэм барих хоол” буюу диет хоолнууд нь бие махбодид ямар ч шим тэжээл өгдөггүй, зөвхөн тархийг л хуурдаг юм (амжилтгүйгээр хуурна).
2. Дух үрчлээтэх, арьс хуурайших Хүнс: сахар болон сахар орлуулагч Яагаад: сахар нь арьсны коллаген болон эластиныг эвддэг. Эдгээр бодисууд нь чухам дух орчмоор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, учир нь дух орчмоор тосны агууламж багатай байдагтай холбоотой. Тэгэхээр духны гүн үрчлээг “сахарын нүүр” гэж хэлэхэд болно. Сахар орлуулагч ч мөн адил, уг бүтээгдэхүүнийг нэг их сайхан зүйлээр хийгддэггүй буюу фруктозыг ашигладаг. Фруктоз нь коллагеныг сахараас ч илүү хүчтэй эвддэг ажээ. Хэрхэн туслах вэ: тослог улаан мах (яргай зэрэг), далайн гаралтай ургамлууд, цацагт хяруулын мах, ногоон навчит ногоо – энэ бүгд коллагены гайхалтай эх сурвалж болно.
3. Батга болон улайлт Хүнс: үнээний сүү болон сүүн бүтээгдэхүүн Яагаад: үнээний сүүнд тугалны өсөлтөнд нөлөөлөх даавар агуулагдсан байна, харин хүмүүсийн хувьд уг даавар арьсыг үрэвсэхэд хүргэдэг. Зөвхөн лактозын харшилтай хүмүүст ч хамаарахгүй: уг даавар нь ямар ч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Эрдэмтэн судлаачид энэ асуудлыг нухацтай судлаад дараах дүгнэлтэд эцэслэн хүрсэн гэж хэлж болно: үнээний сүүнд агуулагдах даавар нь хүний биеийн даавартай харшилж байгааг тогтоожээ. Хэрхэн туслах вэ: хэрвээ та анх удаа батга эсвэл арьсны үрэвсэлтэй нүүр тулгарч байгаа бол юуны түрүүнд харшлын сорил тавиулах шаардлагатай юм. Хэрвээ танд ямар нэгэн харшил байхгүй гэж үзвэл сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаад исгэлэн сүүн бүтээгдэхүүн (тараг) хэрэглээрэй. Үүн дээр далайн хүнс, загас нэмж хэрэглэнэ. Эдгээр хүнс нь арьсыг эрүүлжүүлж үрэвслийн үйл явцыг дарангуйлж эхлэх ажээ.
4. Хамрын угалз болон зовхин дээр хялгасан судасны торлог үүсэх Хүнс: хурц халуун чинжүү Яагаад: хурц хоол хүнс бие махбодийн бүхий л үйл ажиллагааг идэвхжүүлдэг – бодисын солилцоог сайжруулна, дулаацуулна, цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Ингээд цус хялгасан судсаар илүү хурдтай явж эхэлдэг, тийм учраас арьсны цаанаас илүү их харагддаг байна. Хэрхэн туслах вэ: хэрвээ өөрийн арьсан дээр хялгасан судасны торлог анзаарч эхэлсэн бол амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж үзээрэй: судсанд ямар нэгэн асуудал гарчээ. Нойроо хэвийн болго, стрессийг багасга, хоол хүнс болон биеийн ачааллыг жигдрүүлнэ.
5. Арьс бүрэн цэвэрлэгдээгүй мэт мэдрэмж Хүнс: шүүс болон смузи Яагаад: бие махбодийг цэвэрлэх үйл ажиллагааг ширхэглэг хариуцдаг. Ширхэглэг – жимс, ногоо, жимсгэнэд агуулагдах эслэг юм. Эдгээр эслэг нь шүүс эсвэл смузи хийх явцад бутлагдаж (нэг ёсондоо уусаж) арилдаг. Тэгэхээр ширхэглэгээр баялаг чанар нь арилж байгаа буюу хүнд өгөх шим тэжээл үгүй болох ажээ. Хэрхэн туслах вэ: шош, бүхэл үрийн гурил, хатаасан жимс – ширхэглэгээр илүү баялаг хоол хүнс болно.
 6. Хавагнах, арьсны өнгө, уян хатан чанараа алдах Хүнс: амьтны гаралтай уураг ихээр хэрэглэх Яагаад: цусан дахь хүчил-шүлтлэгийн (pH) тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой юм. рН-ийн хэвийн хэмжээ алдагдаж хүчиллэг болох үед ийм гаж өөрчлөлт явагддаг. Уургийн агууламж буурахад амино хүчлүүд бий болж хүчиллэг байдлыг холилдуулдаг. Үүний үр дагаварт бодисын солилцоо, даавар, ферментүүдийн ялгаруулалт удааширна. Ингээд л арьс нөхөн төлжих үйл явц муудахад нөлөөлдөг ажээ. Хэрхэн туслах вэ: буурцаг, өргөст хэмх, авокадо, брокколи, цикорий нь биеийн шүлтлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Хүчиллэг байдал дарангуйлах байдлыг зогсоохын тулд цусыг хэвийн байдалд ортол нь “шүлтжүүлэх” хэрэгтэй. Шүлтлэгийн агууламжийг харуулсан хүнсний бүтээгдэхүүний жагсаалт хүртэл гарсан байдгийг олж үзээрэй.
7. Шингэний дутагдал, арьс хуурайших Хүнс: кофе болон цай Яагаад: бид цай эсвэл кофе уугаад сэтгэл зүйн хувьд шингэн уусан гэж боддог, тийм дээ ч цэвэр ус бага уудаг байна. Цай болон кофе нь шээс хөөх үйлчилгээтэй, гэхдээ усаар баялаг бус ундаа юм. Ингээд л бид усны тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа хэрэг, өөрөөр хэлбэл биеэс өөрт шаардлагатай усыг хөөж гаргаж байна. Хэрхэн туслах вэ: нэгдүгээрт, ус уу. Баримтлах дүрэм: 1 аяга кофенд 2 стакан ус ууна, 1 аяга цайнд 1 стакан ууж байгаарай. Илүү өндөр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол усны агууламж өндөртэй хүнс хэрэглэнэ: өргөст хэмх, хулуу, ногоон навчит ногоо, улаан лоолийн паста, грейпфурт
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан