Францад халдварын хоёр дахь давлагаа 11 дүгээр сард дэгдэж магадгүй


ЛОНДОН.
 /BBC/. Газын зурваст коронавирусний халдварын хэд хэдэн тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэм тогтоож, Францад халдварын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй байгаа бол Украин хилээ хаажээ.
Коронавирусний халдварын улмаас Газын зурваст байдал тайван бус байна. Коронавирусний халдварын тохиолдлууд илэрсээр байсантай холбоотойгоор Газын зурвасын хамгийн том эмнэлэг хаалгаа барихаас өөр аргагүй болжээ. Даваа гарагт Газын зурваст хорио цээрийн дэглэм тогтоожээ. Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоо хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа учир халдварын тохиолдлууд мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Эмнэлгийн бүх ажилтныг “Covid-19”-н шинжилгээнд хамруулж байх зуур цагдаа нар эмнэлгийн байрыг бүсэлсэн байна. Шинэ тохиолдлууд илэрсээр байгаа нь мөн оршин суугчдыг санааг ихээхэн чилээж байна гэж “BBC” агентлагийн сурвалжлагч Йоланд Нелл мэдэгджээ.  
Дүрвэгсдийн хуаранд амьдарч буй нэг гэр бүлийн 5 гишүүнээс нь халдвар илэрсний дараа Газын зурвасын бүх хэсэгт хөл хорио тогтоожээ. Газын зурвасын нутаг дэвсгэр харьцангуй тусгаарлагдсан байдгаас гадна хорион цээрийн хатуу хяналт тавьж байсантай холбоотойгоор өмнө нь оршин суугчдын дунд халдварт өвчин тархаагүй байсан юм.
 
Украин хилээ хааж байна 
Коронавирусний халдварт өвчний дэгдэлтийн улмаас Украины засгийн газар хилээ 8 дугаар сарын 29-ноос 9 дүгээр сарын 28 хүртэл хаах шийдвэр гаргажээ. Хилээр нэвтрэхийг гадны зарим иргэнд л зөвшөөрөх аж.
Украинд оршин суудаг болон манай улсаар дамжин өнгөрч буй, хоёр хоногиийн дотор хилээс гарахыг нотолсон бичиг баримттай  гадны иргэдэд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй гэж Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгджээ.
Түүнчлэн Украины их сургуулийн оюутнууд, тус улс дахь дипломат төлөөлөгчийн газрын урилгаар хүрэлцэн ирж буй хүмүүсээс гадна Беларусийн иргэдэд хориг үйлчлэхгүй.  
 
Францад халдварын хоёр дахь давлагаа 11 дүгээр сард дэгдэж магадгүй байна. 
Улс оронд нь 11 дүгээр сард коронавирусний халдвар дэгдэж болзошгүй хэмээн эрхбаригчид болгоомжилж байгаа тухай Францын засгийн газрын зөвлөх Жан-Франсуа Дельфреасси мэдэгджээ. 
Халдвар дахин дэгдсэний улмаас өмнө Марсел хотод хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд, зоогийн газрууд цагаасаа эрт хаана хэмээн хотын эрх баригчид мэдэгдлээ  Түүнчлэн 8 дугаар сарын 26-наас 30-ны хооронд амны хаалт заавал зүүх журмыг нэвтрүүлжээ.
Франц “Covid-19”-н улмаас нас барсан тохиолдлын тоогоор дэлхийд долдугаарт жагсаж байгаа бөгөөд эрх баригчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
Танго бүжгийн аварга шалгаруулах тэмцээн цахимаар болно 
Аргентинд жил тутам зохион байгуулагддаг танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаад коронавирусний цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байна. Өнгөрсөн хоногт тус улсад коронавирусний халдварын 8.7 мянга гаруй тохиолдол илэрсэн тухай эрх баригчид мэдэгдсэн байна.
Тэмцээнийг цахим хэлбэрээр явуулах санаа таалагдахгүй байгааг зарим хүн илэрхийлжээ. Тухайлбал, энэхүү тэмцээний шүүгчдийн нэг, бүжиг дэглээч Виржиния Васкони хэлэхдээ, бичлэгийг засварласан байх боломжтой бөгөөд ингэх нь шүүгчдийн өмнө үзүүлэх жинхэнэ үзүүлбэр биш юм гэжээ.
 
Өөрийгөө тусгаарлах нь нөхөрлөлийг үгүй хийж байна уу? 
Өөрийгөө тусгаарлах арга хэмжээ нь хүмүүсийн нөхөрлөлд аажимдаа нөлөөлж болзошгүй юм гэж сэтгэл судлаач Робин Дунбар үзэж байна.
"Нөхөрлөлийг цэцэг мэт услахгүй бол хурдан дуусдаг зүйл юм. Гурван сарын хугацаанд сайнаар эхэлж муугаар төгсдөг нөхөрлөл байдаг. Хүнтэй харьцахгүй байснаараа хүмүүс хоорондын нөхөрлөл гэдэг зүйл үндсээрээ алга болдог. Нөхөрлөл янз бүр байдаг. Хэзээ ч арилашгүй бат бөх нөхөрлөл болон илүү ерөнхий харилцааг бид ялгаж салгадаг байх хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьжээ. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан