СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-д коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш анх удаа дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тус төвийн мэдээлснээр, БНСУ-д коронавирусний халдварын 4 тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн болон хорио цээрийн үзлэг шалгалтын үеэр илэрсэн тохиолдлууд байжээ. Одоогийн байдлаар БНСУ-д 10765 хүн халдвар авч, 9059 хүн эдгэрсэн бол 247 хүн нас баржээ.
БНСУ-д сүүлийн долоо хоногийн хугацаанд нэг өдрийн дотор коронавирусний халдварын 10 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 4 дүгээр сарын 24-нд энэ тоо 6 болж бууржээ. Коронавирусний халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан эрх баригчид сулруулсан хэлбэрийн тусгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 5 хүртэл сунгажээ.
Үүнтэй холбогдуулан цэцэрлэгт хүрээлэн, амралтын газруудыг нээх, спорт, шашин, зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттайгаар явуулахыг зөвшөөрчээ. Иргэдийн хувьд хүн ихтэй газраас зайлсхийх, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх шаардлагатай аж.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг