ОХУ оны эцэс гэхэд сард 1.5-2 сая тун вакцин гаргана

КУБИНКА/Звезда/. ОХУ оны эцэс гэхэд сард 1.5-2 сая тун коронавирусний вакцин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд аажмаар энэ хэмжээгээ сард 6 сая хүртэлх тун болгож нэмэгдүүлнэ гэж тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгджээ. 
 
 
Гаднаас ирж буй хүсэлтийг харгалзан вакциныг гадны түншүүдэд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ. "Гадны зарим түнш вакциныг өнөөдөр авахад ч бэлэн байгаа хэдий ч эхний ээлжинд бид дотоодын нийлүүлэлтээ хангах ёстой” хэмээн тэрбээр хэллээ. 
 
 
 
Оросод үйлдвэрлэх коронавирусний вакциныг 2021 оны хавар экспортолж эхлэх тухай Мантуров өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Вакциныг “Генериум”, “Биннофарм”, “Р-фарм” компаниуд гаргах төлөвтэй байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан