Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд


Үер усны дараа гэдэсний халдварт өвчин ихэсдэг тул ЭМЯ-наас үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх зааврыг боловсруулжээ.
Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Доорх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.
Хлорын шохой
10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Гипохлорид
600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Жавелион
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Клорсепт
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Тамир-Эм бэлдмэл
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
Эко-00 бэлдмэл
Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.
Халуун үнс, модны үртэс
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан