А (II) бүлгийн цустай хүмүүс коронавирусын өвчлөлд илүү өртөмтгий байна

 

Ираны эрдэмтэд хүний цусны бүлгээс хамааран коронавирусын халдвараар нас барах эрсдэл янз бүр байгааг олж илрүүлжээ. Тодруулбал, RIA Novosti агентлагийн мэдэгдэж буйгаар оросын эрүүл мэндийн MedRxiv сайтад нийтлэгдсэн Хятад, АНУ-ын эрдэмтдийн судалгааны дүн таарч буй юм. 
Эрдэмтэд Испани, Италийн халдварын голомтод буй 1900 гаруй хүнд өвчтөнүүдийг коронавирусын халдвар аваагүй 2300 гаруй хүмүүстэй харьцуулан судалгаа хийж дараах дүгнэлтэд хүрсэн байна. 
Судалгааны дүнд хоёрдугаар бүлгийн цустай (А) хүн коронавирусын өвчлөлд илүү өртөмтгий бөгөөд, хамгийн хүнд хэлбэрээр тусаж, нас барах эрсдэл өндөр буйг онцолжээ.  Хоёрдугаар бүлгийн цустай хүн коронавирусаар өвчилсөн тохиолдолд амьсгалын замын дутагдал болж хүндрэл үүсэх эрсдэл бусад бүлгийн цустай хүмүүстэй харьцуулахад 45 хувиар илүү байгаа ажээ. Харин гурав  (В), дөрөвдүгээр бүлгийн цустай (АВ) хүмүүс нас барах нь хоёрдугаар бүлгийн цустай хүнийхээс бага байсан бол нэгдүгээр бүлгийн цустай (О) хүмүүс коронавирусын халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусч байгаа бөгөөд өвчлөл хүндрэх эрсдэл бусад бүлгийн цустай хүмүүстэй харьцуулахад 35 хувиар бага байгаа юм. 
Эрдэмтэд одоогийн байдлаар хүний цусны бүлэг вирусийн эсрэг дархлаанд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлаж чадахгүй байгаа юм. Нью Йоркын Лено Хилл эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч Роберт Глаттерийн таамаглаж буйгаар нэгдүгээр бүлгийн цустай (О) хүний цусан дахь антигенүүд эсийн мэдрэг байдалд нөлөөлж, гадаргыг нь хамгаалснаар шинэ коронавирусын халдвар авах эрсдэлийг буруулж байдаг хэмээжээ. скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан