Цусны бүлэгтээ тохируулж хэрхэн зөв хооллох вэ?

Хүний цусны бүлэг нь бие махбодын зарим хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тийм ч учраас хүн бүр цусныхаа бүлгээс хамааран харилцан адилгүй, яг өөрсдөдөө тохирсон хоолны дэглэм барьснаар үр дүнгээ өгдөг байна. Хэрэв та цусны бүлгээ тодорхойлсон бол доорх зөвлөгөөний дагуу хоол хүнсээ сонгож, хэрэглэх боломжтой.

Цусныхаа бүлэгтээ тохируулж хэрхэн зөв хооллох вэ?

1. A бүлгийн цус (Хоёрдугаар бүлэг)
Хэрвээ та А буюу хоёрдугаар бүлгийн цустай бол жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг санал болгож байна. Учир нь энэ бүлгийн цустай хүмүүс ходоодны хүчил багатай байдаг тул амьтны мах зэрэг тослог, уураг ихтэй хоол хүнсийг сайн шингээж чаддаггүй. Тиймээс ямар нэг нэмэлт найрлагагүй хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнэ зэрэг органик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй аж.

2. В бүлгийн цус (Гуравдугаар бүлэг)
В буюу гуравдугаар бүлгийн цустай хүмүүс нь амьтан, ургамлын гаралтай гээд бүх төрлийн хоол хүнсийг хэрэглэж болно. Гэвч эрдэнэ шиш, улаан буудай, улаан лооль, газрын самар зэргээс татгалзаарай. Учир нь энэ төрлийн хүнс жин нэмэх, ядрах, глюкозын дутагдалд орох зэрэг эрсдэлд хүргэдэг байна.

Мөн энэ төрлийн цустай хүмүүс тахианы махнаас татгалзах хэрэгтэй. Учир нь тахианы мах В бүлгийн цустай хүмүүст цус харвалт болон дархлааны эмгэг үүсгэдэг байна. Харин үүний оронд хонины мах, ямааны мах зэргийг хэрэглэх нь таны биед илүү нийцтэй байх болно.

3. АВ бүлгийн цус (Дөрөвдүгээр бүлэг)
Цусны дөрөв буюу АВ бүлэг бол хамгийн ховор тохиолддог, шинэ бүлэг юм. Энэ бүлгийн цустай хүмүүс нь А бүлгийн цустай хүмүүстэй нэгэн адил ходоодны хүчил багатай байдаг. Гэвч тэдэнд В бүлгийн цустай хүмүүсийн адилаар махан хоол ч тохирдог аж. Тиймээс өндөг, далайн  гаралтай хоол хүнс энэ бүлэгт хамаарах хүмүүст ихээхэн тохирдог. Мөн хоолыг бага хэмжээтэйгээр, ойр ойр идвэл хоол боловсруулах үйл ажиллагаанд нь тустай байдаг аж.

О буюу нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс ходоодны хүчил ихтэй тул амьтны уураг, өөх тосыг сайн боловсруулж чаддаг давуу талтай. Тиймээс сайн чанарын мах, загас зэрэг уураг ихтэй хүнснээс гадна жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг нь таны эрүүл мэндэд нэн тустай. Харин үр тариа, шош, буудай зэрэг нь таны биед өөх тос болон хуримтлагдах эрсдэл өндөр байдаг тул тэдгээрээс татгалзаарай.

4. О бүлгийн цус (Нэгдүгээр бүлэг)

Цусны бүлгээс шалтгаалан хоол хүнсээ сонгох дээрх аргыг анх Доктор Питер Ж.Адамо 1996 онд хэвлүүлсэн номондоо бичсэнээр олны хүртээл болжээ. Гэхдээ түүний онолыг үнэн, худал эсэхийг шалгасан судалгаа байдаггүй тул энэ арга үнэхээр үр дүнгээ өгдөг эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн ямар ч хоолны дэглэмд дасгал хөдөлгөөн дагалдсанаар үр дүнгээ сайн өгдөгийг санаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан