АНУ-д коронавирусийн халдвар авсан МОНГОЛ залуугийн бие сайжирчээ


АНУ-ын Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг монгол залуу, эхнэрийн хамт коронавирусийн халдвар авч, эмчлэгдсэн байна. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлж байсан. Түүнийг Л.Мөнхтөр гэдэг бөгөөд 2005 оноос АНУ-д гэр бүлээрээ ажиллаж, амьдарчээ.
Тэрбээр коронавирусийн халдвар авч эдгэрсэн талаараа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх дөрөвдүгээр сарын эхээр нүд, хамар, ам загатнах, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрч, сүүлдээ 10, 11, 13-нд дараалан, оройн цагаар халуурч эхэлсэн. Халуун 37.2-38.4С хүрч, маш их тамирдаж, хөлөрч байсан. 
Эхнэрт маань мөн ижил шинж тэмдэг илэрч, халуурсан. Шинжилгээний хариу хүлээх хооронд болон түүнээс хойш арав гаруй хоногт эхнэр бид хоёрын толгой байнга өвдөж, үе үе зүрхээр хатгуулж, хоолой арзайх, цэртэй, цэргүй ханиалгах, нус гоожих, найтаах, халуурах, хөлрөх, тамирдах, хоолонд дургүй болох, амт, үнэр мэдрэхээ байх, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд нэмэгдэж, хэд хэдэн удаа гүйлгэсэн. Олон нийтэд мэдэгдсэн нь би л болохоос эхнэр бид хоёрт хоёуланд нь энэ айхавтар өвчин туссан юм шүү.
Дэлгүүрт явж байгаад л авсан болов уу. Учир нь би хүнсний дэлгүүрт ороод, хамгаалж зүүж явсан нарны шилээ, харанхуйлаад байхаар нь авчихсан юм. Түүний дараагийн 2 дахь өдрөөс нь л нүд, нүүр, хамар, ам тэсэхийн аргагүй загатнаж эхэлсэн дээ" хэмээн дурьджээ. 
Тэрбээр одоо эхнэртэйгээ гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан аж. Түүний давтан шинжилгээний хариу халдваргүй буюу сөрөг гарсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан