А.Амбасэлмаа: Монгол хүн COVID-19 Тусахдаа ханиад шиг эхлээд, хэд хоногийн дараа халуурч байна

Коро­навирус амьсгалын замын эрхтнүүдийг цочроодог шинж нь ийнхүү мутацлагдсаар өдөр ирэх бүрт шинэ шинж тэмдэг үзүүлж байна. Тэгвэл зарим улсад хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж тэмдгийг COVID-19-тэй огт холбоогүй гэж үзээд, зөвхөн халуурч, амьсгал давчдах, хоолой хатах зэрэгт л шинжилгээ хийж илрүүлэх боллоо. Харин монголчуудын дунд коронавирусийн халдвар ний­тэд тархсан ч дархлаа сайтай учраас мэдэгдэхгүй явж байна гэх явган яриа өргөн тархлаа. Тэр бүү хэл COVID-19-өөр өвдөөд эдгэрцгээсэн, угаасаа бэлчээрийн мах иддэг монгол хүнд тусахгүй гэх мэтээр уг яриа эрчээ авсаар байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 38 хүн COVID-19 вирусийн халдвар авч эмчлүүлж байгаагаас 33 нь монгол хүн. Тэдний нийтлэг шинж тэмдгийн талаар ХӨСҮТ­-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тод­рууллаа. Дархлаатай гэж цээжээ дэлдэх монгол хүн та дараах мэдээллийг уншиж өөртөө дүгнэлт хийгээрэй. Аюул хаалга тогшиж байгаа энэ үед ганц л хүн сэрэмж алдаж, халдвараа илрүүлэхгүй явахад цаана нь 406 хүн, тэдгээр нь цаашаагаа мөн тооны хүнд халдаах маягаар цар тахал тархдагийг эрдэмтэд судалж тог­тоосныг дахин сануулъя.
-Манай улсад бүртгэгдсэн 38 тохиолдолд голлон зонхилж буй шинж тэмдэг ямар байна вэ?­
Ханиад, томуутай яг адилхан байна. Хамар битүүрэх, толгой эргэх, бие арзайх, халуурах гэсэн шинж тэмдэг голлож байгаа. Эхний үедээ шинж тэмдэггүй байсан атлаа илэрснээс хойш 2­-3 хоногийн дараа хоёр уушгиндаа хатгаатай болж байгаа юм.
-Зарим улс оронд хамар битүүрэх, шингэн нус гарах зэрэг шинж тэмдгийг тооцохгүй байна. Харин улсын хувьд? ­
-Юун түрүүнд өөрт тань шинж тэмдэг илэрвэл халуураагүй уч­раас коронавирус тусаагүй гэж үл тоомсорлож болохгүй. Эхний шинж тэмдэг нь ханиадны маягаар илэрнэ. Хамар битүүрэх, нус гоожих, бие зарайх, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг байна. Жишээ нь, сүүлд илэрсэн тохиолдлууд нь олон хоног ха­ниалгасан байгаа юм. Тиймээс халуураагүй л бол коронавирус тусаагүй гэж ойлгож болохгүй. Эхлээд халуураагүй мөртлөө коронавирус илэрснээс хойш хэд хоногийн дараа халуурч байгааг онцолж хэлье.
-Дэлхий дахинд шинж тэмдэггүйгээр илрэх тохиолдол их байна. Монголд ийм тохиолдол бий юү?­
Байна, байна. Манай улс маш сайн тандалтын тогтолцоогоор ажиллаж байгаа. Ирсэн хүмүүсийг тусгаарлаж, шинж тэмдэг илрээгүй байхад нь арга хэмжээ авсан. Гэ­тэл дэлхий дахинд шинж тэмдэг илрээгүй гэдэг шалтгаанаар тус­гаарлалтаас гаргаснаас болж халдвар тархах эрсдэл өндөр болсон. Тиймээс манай улсад га­даадаас ирсэн хүн бүрийг шинж тэмдэг илэрсэн ч, илрээгүй ч тус­гаарлаж, хянаж байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан