Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд амны хаалт зүүхгүй байх, гадуур хөл хөдөлгөөн ихсэх хандлага ажиглаж байна. Энэ байдал нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монголчууд огт тайвширч болохгүй. Иргэн бүр амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг чанд сахих ёстой. БНХАУ-д иргэд нимгэн цайвар бээлий өмсөж халдвараас маш сайн сэргийлж чадсан гэж дүгнэж байна.
Мөн ихэнх хаалганы бариулыг зэвэрдэггүй хайлшаар хийсэн байдаг нь нян, халдвар түгээх өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд онцгойлон анхаарч гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй" гэлээ.
Амны хаалтыг байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөхийг нийт иргэддээ уриалж байна.