Зайнаас мэндлэх нь халдвараас сэргийлэх нэг арга


Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Мөн зайнаас мэндлэх нь Ковид-19-өөс сэргийлж байгаа нэг хэлбэр гэдгийг ЭМЯ-наас зөвлөв. Тиймээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй, гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.
  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах
  • Түүхий ус уухгүй байх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Амны хаалт хэрэглэх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Бухимдахгүй тайван байх
Гараа хэзээ угаах вэ?
• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт
Гараа хэрхэн угаах вэ?
• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан