МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 10581-ээр нэмэгдэж, 145268 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1456 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 18095 болсон бол 76 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 1356-д хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 5352 нь буюу 50.6 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
Шинэ тохиолдлуудын 5795 нь нийслэл Москва хотод, 8023 нь Москва мужид, 317 нь Санкт-Петербургт, 280 нь Мурманск мужид илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.
ОХУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 4.3 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.