МОСКВА. /TASS/. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4268 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 47121 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шуурхай штабаас мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 45.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Халдварын хамгийн олон буюу 2026 тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бол Москва мужид 578, Доод Новгород мужид 113, Санкт-Петербургт 86, Ростов мужид 69, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нэг өдрийн хугацаанд 155 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 3446-д хүрсэн ба 44 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 405 болж нэмэгдсэн байна.
Нэг өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо ням гаргийн үзүүлэлттэй харьцуулахад буурсан байна. Өмнө нь тус улсад нэг өдрийн дотор 6060 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд үүний 3570 нь Москва хотод бүртгэгдсэн юм.