Эрдэмтдийн олон улсын бүлэг судалгааны явцдаа SARS-CoV-2 коронавирусхүний организмд нэвтрэхэд саад хийх арга олсон тухай Cell сэтгүүлд өгүүлжээ.
Тодорхой нэгэн уургаар дамжуулан коронавирус организмд довтолдог бол лам-гөрөөсний дархлалаас авсан хэсэг халдварыг зогсоож чадамжтай хэмээн Техасын Жейсон Маклелланы их сургуулийн биологч ярьжээ. Лам-гөрөөсний дархлаанд байдаг эсрэг биетийн хоёр төрлийг нийлүүлэн коронагийн эсрэг үр дүнтэй эм гарган авчээ. Шинэ эмийг тарилгын аргаар ашиглах гэнэ. Уг судалгааг SARS-CoV ба MERS-CoV вирустай тэмцэхээр 2016 оноос хийж байжээ.
Тэгвэл АНУ-ын Пердью их сургуулийн эрдэмтэд коронавирусийн тархалтын моделийг бүтээн нэг халдвар тээгч хэрхэн бүхэл бүтэн онгоцны зорчигчдыг халдааж болохыг харуулжээ. Загварчлан үзүүлснээр, онгоцны бүхээгийн дунд суугаа нэг халдвар тээгч найтааснаар үлдсэн зорчигчдод ямар нөлөөтэй үзүүлжээ. Эрдэмтдийн судалгааны зорилго нь хамгийн эрсдэлтэйд тооцогдох бүхээгт вирус тархахын эсрэг сайн арга боловсруулах явдал байв. Халдвар тээгчийн орчим суугаа зоригчид өвчлөх магадлалыг таван цагийн нислэгт 1:3 байна. Богино хугацааны нислэгт магадлал 1:5 хүртэл буурна. Хэрэв агааржуулалт доороос бол магадлал багасах аж.