Үхлийн аюултай коронавирусүүдээс нийтлэг шинж олж тогтоожээ

Үхлийн аюултай коронавирусүүдийн амьсгалын замын хурц халдварт өвчлөлөөс ялгаатай нэгэн нийтлэг шинжийг эрдэмтэд тогтоов. SARS, MERS ба SARS-CoV-2 вирусээс геномын дараалсан 11 ерөнхий нийтлэг шинж илрүүлсэн  бөгөөд эдгээр нь бүгд онцгой хор хөнөөлтэй аж.
Өөрөөр хэлбэл эдгээр вирусийн өсвөрүүд бусдаасаа идэвхтэйгээр халдвар авсан эсийн цөмд нэвтэрдэг байна. Шинэ халдварыг өдөөгчийн уурган давхрагад байрлах өргөсийг бас эрдэмтэд ажиглажээ. Титэм хэмээн нэрлэгдэж буюу өргөст хэсгүүд нь шинээр эзэлсэн организмдаа дасан зохицох чадвар тун сайтай гэнэ.
Энэхүү судалгаа нь корона вирусийн дараагийн дэгдэлтийг өдөөхгүй байх, халдварын эсрэг үр дүн сайтай шинэ эм тариаг бүтээхэд тустай гэж Оросын судлаачид хэлж байна.
Хүнд аюултай бүх коронавирусийн геномын судалгааг Оросын нэртэй биологч Евгений Кунин оролцсон АНУ-ын биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн судлаачид явуулжээ. Судлагдсан дөрвөн патоген нь аюул багатай, хөнгөн хэлбэрийн томууны шинж тэмдэгтэй аж. Харин өөр гурван төрлийн SARS (2002 оны атипийн гэх хатгааг өдөөгч), MERS (2013 оны Ойрхи дорнодын амьсгалын замын хурц халдварыг үүсгэгч вирус),  SARS-CoV-2 (COVID-19 пандемийг үүсгагч)  өсвөрүүд хүнд үхлийн хөнөөлтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан