COVID-19-ийг 48 цагийн дотор устгадаг эм нээлээ

Монаш их сургуулийн Био анагаах ухааны хүрээлэн, Петер Дохертигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэн, Мельбурнийн их сургууль болон Рояал Мельбурн эмнэлгийн хамтарсан багийн судалгаагаар паразитын эсрэг үйлчилгээтэй ивермектин эм нь эсийн шинжилгээ хийх үед COVID-19 вирусийг 48 цагийн дотор устгадаг болох нь тогтоогдлоо. Энэ талаар pharmafield.co.uk сайтад анхлан мэдээлсэн юм. Тус эм нь Америкийн Засгийн газрын харьяа Хүнс, эмийн хяналтын удирдлагын агентлаг FDA-ээр баталгаажсан бөгөөд судлаачид эсийг коронавирусээр халдварлуулснаас хоёр цагийн дараа ивермектин эмийн тунг туршжээ. Үүнээс хойш 48 цагийн дотор лабораторийн эс дэх РНХ 5000 дахин буурсан байна. Гэхдээ судалгааны багийнхан уг эмийн хүнд хэрэгтэй өөр эерэг нөлөөллүүдийг илүү сайн судлах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаагаар ивермектин нь цөмийн хүлээн авагч болон вирус үүсгэгчийн урвалыг удааршруулдаг болох нь тогтоогджээ. Энэ нь RNA вирусээр халдварладаг өвчин болох DENV 1-4, баруун Нил вирус, Венесуэлийн энцефалит вирус (VEEV), томуу зэрэг халдварыг зогсоодог талаар өмнө нь мөн судлагдаж байжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгааны үр дүнгээс харахад ивермектин эмийн нэг тун нь 24-48 цагийн дотор коронавирусийн тархалтыг хянах чадвартай байжээ. Судалгааны багийнхан “Коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийг хэрэглээнд нэвтрүүлж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд өгснөөр вирусийн идэвхжлийг бууруулж, хүндэрсэн өвчний үйл явц болон халдварын хүнээс хүнд дамжих боломжийг хязгаарлаж чадна” хэмээн мэдэгджээ.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан