АНУ-ын мэргэжилтнүүд “Remdesivir” уг эмийг туршиж үзэхэд сайн үр дүн гарсан байна. Тухайлбал, “Remdesivir” эмийг хэрэглэсэн өвчтөнүүд хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад 31 хувиар илүү түргэн эдгэрсэн гэнэ.
Үүнийгээ ч зарласан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ч туршилтын үр дүнг сонсоод баяртай байгаагаа илэрхийлсэн аж. Мөн тус улсын коронавирусын эсрэг ажлыг ахалж буй халдвар судлаач, мэргэжилтэн Э.Фаучи уг туршилтыг маш чухал ач холбогдолтой туршилт болсон. Одоо дахин гүнзгийрүлж судлах хэрэгтэй гэжээ.
Уг эмийг ХДХВ-ийн эмчилгээнд ашигладаг бөгөөд вирусын үржиж олшрох явцыг зогсоодог үйлчилгээтэй ажээ.
Одоо хөндлөнгийн судлаачдын санал бодлыг сонссоны дараа бүх үр дүнг нэгтгэж дүгнээд албан ёсоор олон нийтэд зарлах юм байна. Дээрх туршилтынүр дүнд ДЭМБ ч анхаарал хандуулж байгаа бөгөөд сэтгэл өндөр байгаа гэжээ.
Эх сурвалж: Ройтерс