НЬЮ-ЙОРК. /TASS/.Коронавирусний цар тахлын үр дагаврын улмаас энэ оны хоёрдугаар улиралд л гэхэд 195 сая орчим хүн ажлын байраа алдаж болзошгүй байна гэж НҮБ-ын нийтэлсэн цар тахлын дараа улс орнуудыг сэргээх нийгэм, эдийн засгийн арга хэмжээний “замын зураглал”-д дурджээ.
“COVID-19”-өөс үүдэлтэй хямрал дэлхийн эдийн засгийг улам доройтуулж, ажилгүйдлийг түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүргэнэ. Энэ хямрал 2020 оны 2 дугаар улиралд л гэхэд 195 сая хүнийг ажлын байраа алдахад хүргэнэ" хэмээн судалгаанд дурдсан байна.
Түүнчлэн хямралд хамгийн их өртөх ажилтнуудыг нэрлэжээ. Үүнд жижиг, дунд бизнес эрхлэгчид, фермерийн ажилтнууд, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, өдрөөр цалинждаг хүмүүс болон дүрвэгсэд, цагаач ажилтнууд багтжээ.
Хямралын үзүүлэх нөлөө эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд харилцан адилгүй тусна гэж НҮБ үзэж байна. Жендерийн тэгш бус байдлын улмаас шинэ ажил хайх эсвэл бизнесийн боломжоо ашиглах үед эмэгтэйчүүдэд илүү бэрхшээл учирна гэж үзжээ.