Тамхи татдаг, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг, суугаа ажилтай бол та дараах зөвлөгөө, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх аргууд, нэгэнт өвчилсөн бол хэрхэн арга хэмжээ авах талаар уншаарай.
Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Дасгал хөдөлгөөн
- Илүүдэл жингээс салах
- Тамхинаас гарах
- Архины хэрэглээг хязгаарлах
- Чихрийн хэрэглээг багасгах
- Жимсний шүүс гэх мэт чихэр ихтэй ундааны оронд ус, кофе, цай уух
- Өдөрт хамгийн багадаа 3 удаа навчит ногоо бүхий хүнсний ногоо хэрэглэх
- Өдөрт 3-аас доошгүй шинэ жимс хэрэглэх
- Согтууруулах ундааг багасгах
- Улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний оронд цагаан мах буюу гахай, загас, далайн бүтээгдэхүүн хэрэглэх
Ханасан тосны (цөцгийн тос, шар тос зэрэг амьтны гаралтай тос, кокосын тос, далдуу модны тос) оронд ханаагүй тос болох (оливын тос, рапсын тос, эрдэнэ шишийн тос, наран цэцгийн тос) ургамлын гаралтай тос сонгон хэрэглээрэй.
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ТУХАЙ
Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм. Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахрын хэмжээ ихсэж, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Хэрэв танд дээрх шинж тэмдгийн аль нэг илэрч байгаа бол эмчид хандаж болно. Мөн өөрийн хүссэн үедээ эмчид хандаж сахрын түвшнийг шинжлүүлэх хэрэгтэй. Хэрэв чихрийн шижинтэй болсон бол яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлыг хаяснаар чихрийн шижингээс үүсэх хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Чихрийн шижин өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Ам ихээр цангах
- Ойрхон шээх
- Маш их өлсөх, гол харлах
- Амархан ядрах, сульдах
- Шалтгаангүй турах
- Хараа муудах
- Шарх удаан эдгэх
- Гар, хөлийн үзүүр хэсэг бадайрах, юм мэдрэхгүй байх
Хэрэв чихрийн шижинтэй бол яах вэ?
- Өвчнөө хянах
- Тамхинаас татгалзах
- Даралт болон бие дэх өөх тосны хэмжээгээ хянах
- Эмчийн хяналтад тогтмол хамрагдах
- Вакцинжуулалтад хамрагдах
- Шүдээ арчлах
- Хөлөндөө анхаарах
- Өдөр бүр аспирин уух
- Согтууруулах ундаа хэрэглэдэг бол зохистой хэмжээг баримтлах
- Стрессээ зохицуулах
Чихрийн шижин өвчин хүндэрвэл яах вэ?
- Зүрхний өвчин
- Шигдээс
- Бөөрний өвчин
- Нүдний өвчин
- Амны хөндийн өвчлөл
- Мэдрэлийн гэмтэл
- Хөлний асуудал