Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
- ХӨСҮТ-д нийт 243 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.
- 2020.04.16-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид нийт 373 шинжилгээ хийжээ.
ТУХАЙЛБАЛ:
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүн, тусгаарлах байруудад байгаа 164 хүний давтан шинжилгээ болон тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 15 сорьцонд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1642 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- 24 цагийн хугацаанд 2 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байна.
- Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль сувилалд тусгаарлагдаж байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, өнөөдрөөс гэрийн тусгаарлалтад шилжиж байна.
- Эдгээр хүмүүст лабораторийн 2 удаагийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Нийслэлийн хэмжээнд фитнесс төвүүдийн хөл хориог цуцалсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас тархвар судлалын шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд:
- Нэг дор 10-аас дээш үйлчлүүлэгч оруулахгүй байх, хүн бүрийн халууныг хэмжих, амны хаалт хэрэглүүлэх, төхөөрөмж хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлт болон агаар сэлгэлт тогтмол хийх шаардлага багтах бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавьж ажиллах юм байна.