БНСУ-ын судалгааны баг "covid-19" вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авлаа


БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Санг-Хигээр ахлуулсан судалгааны баг нь эс ургуулах технологи ашиглан covid19 вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ.

Профессор Сео, ургуулсан эсүүддээ covid19-ыг халдварлуулж, вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авлаа гэсэн байна.

Тэд үйлдвэрт богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажлаа гүйцэтгэж байгаа ба эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм гэсэн байна.
Судалгааны баг нь вакцинаа амьтан дээр туршиж дархлаа болон аюулгүй байдлыг нь шалгах бөгөөд энэ нь дээд тал нь 6 долоо хоног орчим зарцуулагдана.
Эх сурвалж: ҮTN
Оряуулсан: Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан