Хятадын эмч нар эдгэрч, эмнэлгээс гарсан өвчтөнүүдээс коронавирус дахин илэрснийг нотложээ.
Ухань хот дахь коронавирусийг эмчлэх хэсгийн тэргүүн профессор Жао Зяньпин сэтгүүлчдэд ингэж хэлсэн байна. Түүний мэдэгдсэнээр, эдгэрсний дараа коронавирусийн шинжилгээний сөрөг хариутайгаар эмнэлгээс гаргасан хүмүүст дахин шинжилгээ хийж үзэхэд эерэг хариу гарсан тохиолодлууд бүртгэгджээ.
“Бээжингийн мэдээ” сонинд бичсэнээр, профессор энэ байдлыг шинжилгээний төгс бус байдал, лаборантуудын гаргасан байж болох алдаа болон тодорхой өвчтөний бие махбодийн онцлогтой холбоотой байж мэдэх юм гэж тайлбарласан байна. Ингэхдээ тэр энэ нь өвчин сэдэрсэн үү, эсвэл дахиж халдвар авсан авсан уу гэдгийг нарийн тайлбарлаж чадаагүй байна. Вирус “биед бүрэн байхгүй болоогүй” юмуу “эсрэг биет хангалттай бүрэлдээгүй” байж болох юм гэж эмч үзэж байна.
Үүнтэй холбогдуулан профессор хэлэхдээ, эмнэлгээс гарсны дараа бүх өвчтөнийг бас 14 хоног тусгаарлах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ.
Тэр Хятад дахь өвчний тархалтын байдлыг “урьдын адил ноцтой” байна гэж тодорхойлжээ.
Хятадад дөрөвдүгээр сараас наана коронавирусийн вакцинд клиникийн туршилт хийхгүй ажээ. Үндэсний эрүүл мэндийн хорооны тэргүүний орлогч Зэн Исинь ингэж хэлсэн байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, вакцины нэг хэсгийг дөрөвдүгээр
сараас тавдугаар сард хүмүүс дээр турших төлөвтэй байгаа ажээ.
Зарим вакциныг амьтад дээр нэгэнт туршиж эхлэсэн байна. Түүнчилэн үүдэл эс бүхий бэлдмэл болон системийн үрэвслийн эерэг хариу бүхий хамшинжийг эмчлэх эм хэрэглэх боломжийг бас судлаж байгаа ажээ.
Б.Атар
Bataar.mn