Тэмбүү өвчнийг эрт илрүүлэх ажилд 12 сая төгрөг төсөвлөжээ

Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд нийт халдварт өвчний 36 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлсэн байна. Үүн дотроо тэмбүүгийн өвчлөл 60 орчим хувийг эзэлжээ.
Мөн 2019 онд жирэмсэн 53 эх тэмбүүгээр өвчилсөн байж. Жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй байна гэдэг нь эрсдэлт бүлгээс хальж нийт иргэдийн дунд тэмбүүгийн өвчлөл тархсаны нэг үзүүлэлт гэдгийг мэргэжилтэн хэллээ. Иймд “Тэмбүүг устгая” аяны хүрээд Орхон аймгийн эрүүл мэндийн газар нийт хүн амын дунд эрсдэлт бүлгийн иргэдийн судалгааг гаргасан бөгөөд эрсдэлт бүлгийн хүн амыг 57 мянга гэж тогтоосон байна. Энэ онд эрсдэлт бүлгийн хүн амын 70-80 хувьд нь эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах гэнэ.
Аймгийн Эрүүл мэндийн газар ХӨСҮТ-тэй хамтран өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хавьтал судлаачдыг ажиллуулж эхэлсэн байна. Орон нутгаас эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд  өнгөрсөн онд 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол, энэ онд мөн тооны дэмжлэгийг үзүүлнэ. Мөн бэлгийн замаар дамжих халдварын кабинетэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн. Ингэснээр бэлгийн замаар дамжих халдварт өвчний илрүүлэг сайжирч, эрүүл хүнийг бий болгох нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлж байна
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан