Түүхэн дэх хамгийн их ХӨНӨӨЛ ДАГУУЛСАН цар тахлууд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ. 
Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өчигдөр /2020.03.11/ Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр “Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна. Иймд бид COVID-19 цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ" хэмээн дэлхий нийтэд мэдэгдсэн юм.

ЦАР ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pan­demic биш epidemic гэсэн үг. Менингококк болон улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд үүнд хамаарна. Харин цар тахлын хувьд бол маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно.
 
ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХӨНӨӨЛТЭЙ ЦАР ТАХЛУУД
 
1. Антонины тахал. МЭӨ 165 он
Галены тахал гэгддэг Антонины тахал нь Бага Ази, Египет, Грек, Италид тархсан маш эртний тахал бөгөөд юунаас болж үүссэн нь одоог болтол тогтоогдоогүй. Энэхүү үл мэдэгдэх өвчнийг Месопотамаас эргэж ирсэн цэргүүд Ромд авчирсан гэж үздэг. Тухайн үед таван сая гаруй хүний аминд хүрч байжээ.
2. Юстинийн тахал. 541-542 он
Византийн эзэнт гүрэн ба Газар дундын тэнгисийн далайн боомт хотуудад өрнөж байсан дайны үед 25 сая хүн амиа алдаж байсан булчирхайн тахал. Бубоны тахлын анхны тохиолдол гэгддэг энэхүү өвчин нь Газар дундын тэнгисийн зүүнтээ төвлөрөх хүн амын дөрөвний нэгийг нь хөнөөсөн. Ид дэгдэлтийнхээ үед өдөрт 5000 хүн үхдэг байсан уг тахал Константинополь хотын хүн амын 40%-ийг сүйрүүлжээ.
3. Хар тахал. 1346-1353 он
Европын хүн амын 30-60% буюу 75-200 сая хүний амь насыг авч одсон цар тахал. Хар тахлыг Зүүн Азиас гаралтай, торгоны замаар дамжин Евразид түгсэн гэж үздэг ч тухайн үед худалдааны хөлөг онгоцон дээр хэдэн саяараа үүрлэн амьдардаг байсан харх, түүний бүүрэгнээс үүсэлтэй гэх магадлал хамгийн өндөрт тооцогддог. Тиймдээ ч худалдааны боомт хотууд төвлөрсөн гурван тивийг дамнан сүйтгэсэн байна.
4. Гуравдагч холер. 1852-1860
Долоон төрлийн холер өвчин байдгийн хамгийн их хөнөөл учруулсан нь Энэтхэгээс гаралтай уг тахал юм. Ази, Европ, Хойд Америк, Африк тивээр дамжиж сая гаруй хүний амийг авч оджээ. Их Британийн эмч Жон Сноу Лондонгийн буурай хөгжилтэй газар нутагт ажиллаж байхдаа холерын тохиолдлыг бүртгэж, улмаар бохирдсон ус нь өвчний халдвар тархах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ.
5. Томуугийн тахал 1889-1890
Анх “Азийн ханиад” буюу “Оросын ханиад” гэж нэрлэдэг байсан H2N2 томуугийн хүрээний вирусийн дэгдэлт гэж үздэг байсан боловч саяхан нээсэн нээлтүүд нь томуугийн А хэлбэрийн H3N8 хүрээнийх байсныг баталжээ. Таван сая хүний амь эрсэдсэн.
6. Зургаадагч холер. 1910-1911
Зургаа дахь холернь бусад таван тохиолдлын адил Энэтхэгээс гаралтай бөгөөд 800,000 хүн амиа алдаж, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, Орос руу тархжээ. Америкийн эрүүл мэндийн байгууллагууд эртнээс урьдчилан сэргийлсний ачаар халдвартай хүмүүсийг тусгаарласнаар ердөө 11 хүн нас барж байсан аж.
7. Испани ханиад. 1918-1920 он
Энэ нь томуугийн цар тахлын өвчин бөгөөд H1N1 хүрээний тахлын анхны тохиолдол. Тухайн үед дэлхийн хүн ам 1,8-1,9 тэрбум байж. Тэгвэл “Испани ханиад”дэлхийн нийт хүн амын 27% буюу 500 орчим сая хүнд халдварлаж 50-100 сая хүнийг үхэл рүү илгээжээ. Эхний 25 долоо хоногт л гэхэд 25 сая хүн нас барж байж.
8. Азийн ханиад. 1956-1958
Азиас гаралтай уг өвчин нь Хятадаас гаралтай H2N2 томуугийн тахлын дэгдэлт байсан бөгөөд 1958 он хүртэл үргэлжилжээ. Хоёр жилийн хугацаанд Азийн ханиад нь Хятадын Гуйжоу мужаас Сингапур, Хонконг, АНУ-д тархсан байна. Азийн ханиадны улмаас нас барсан хүний тоо эх сурвалжаас хамааран өөр өөр байдаг боловч ДЭМБ-ын тооцооллоор хоёр сая хүн нас барсан гэсэн судалгаа байдаг.
9. Томуугийн тахал. 1968 он
Хоёрдугаар ангиллын томуугийн тахал, зарим тохиолдолд “Хонконгийн ханиад” ч гэдэг. H2N2 дэд бүлгийн удамшлын томуугийн H3N2 омгийн улмаас үүссэн. Хонконгт анх гарснаас хойш гурван сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, АНУ-ын хэмжээнд тархжээ. Нас баралтын түвшин харьцангуй бага байсан (5%) боловч нэг сая хүний аминд хүрчээ.
10. ХДХВ/ДОХ-ын халдвар. 1976 он
1976 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ нь дэлхий даяар тахал болж, 1981 оноос хойш 36 сая хүн амиа алдаад байна. Одоогийн байдлаар 31-35 сая хүн уг өвчний вирусийг тээдгээс 25% нь Африк тивд хамаарна. Бэлгийн замаар болон цусаар дамждаг, бүрэн эмчлэгддэггүй өвчин юм.
11. COVID-19. 2020 он
Түүнчлэн 2009 онд H1N1 хүрээний томуугийн халдвар болох гахайн ханиад дэгдэж дэлхийн хүн амын 21%-ийг халдварлуулжээ. 150-750 мянган хүн нас барсан тоон баримт бий бөгөөд испани ханиадны нэгэн адил уушги үрэвслүүлдэг аж. Түүхийн баримтаас үзвэл энэ мэтчилэн зуу зуун төрлийн тахал өвчин энд тэндгүй тархаж, дэлхийн хүн амын өсөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөлж байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан