Сарьсан багваахайд байгаль дээр дөрвөн өөр төрлийн САРС (Severe Acute Respiratory Syndrom) -ийн вирус байдаг аж. Эдгээр дөрвөн САРС буюу Амьсгалын замын хурц өвчний вирус нь байгаль дээрээ сарьсан багваахайд тусдаа оршиж, хүнд онцын нөлөөгүй байдаг аж. 2003 онд дэлгэрсэн САРС-ын вирус нь өнөөдрийн шинэ коронавирус (novel coronavirus) 80 орчим хувь адилхан буюу ижил бүтэцтэй юм. KF294457.1 нэртэй буюу дугаартай вирусээс өнөөдрийн коронавирус үүсэж гарсан гэж үзэж байгаа аж. Коронавирусын шинэ вирус нь өөрөө 30,000 орчим мянган гене-ийн дараалал/genetic sequence ээс бүтсэн бөгөөд тэрхүү олон дараалалын эхний 15,000 нь зөвхөн өөрийгөө байнга хувилах мэдээлэл агуулж байдаг РНХ дээр суурилсан вирус аж. Мөн сарьсан багваахайд байгаль дээр байдаг САРС-ын тэр дөрвөн төрлийн вирус нь хоорондоо нийлж нэгдэдгүй өөрөөр хэлбэл тусдаа байдаг хүнд онцын аюулгүй вирусууд юм байна…харин энэ удаагын 2019 оны 12 сард гарсан САРС-ын вирустай төстэй коронавирус нь тэдгээр дөрвөн өөр вирус нийлж шинэ коронавирусыг үүсгэсэн гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл байгаль дээр тэр дөрвөн вирус нийлж нэгдэж нэг болох магадлал маш бага буюу бараг байхгүй, өөрөөр хэлбэл хүний хийсэн зүйл байх магадлалтай гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл 2003 онд гарсан САРС-ын вирус дээр дахиж MG төрлийн вирусын сүүл/strain буюу гене-ийн хэлхээ залгаж шинээр өнөөдрийн коронавирусыг гаргасан байна гэнэ.
Аливаа өвчин тараагч вирус болон халдварт өвчинд R0 value буюу нэг халдвар авсан өвчтөн өөр хэдэн хүнд өөрийнхөө халдварыг тарааж болох тоо байдаг аж, өнөөдрийн коронавирусын R0 value нь 3.6-4.8 гэнэ. Өөрөөр хэлбэл нэг өвчтөн 4-5 хүнд өвчнөө тараах боломжтой аж…энэ нь халдварт өвчинд маш өндөр тоо аж. 1918 оны үед гарсан Испанийн ханиад гэдэг ханиадаар 50-100 сая хүн үхсэн байдаг, нийт халдвар авсан хүний тоо нь 500 орчим сая байсан гэнэ.
За тэгээд Хятад бол дэлхийн хамгийн том эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс хэдий ч өнөөдөр бүх төрлийн маск, вирусын хамгаалалтын хувцас, бусад эм тариа байхгүй болж Европоос тусламж гуйж, бусад улсыг туслаач гэж гуйж байна гэдэг бол эвгүйтсэний шинж байх. Өөрөөр хэлбэл хятад хамгийн том үйлдвэрлэгч мөртөө бусдаас тусламж гуйгаад байна гэдэг бол асуудал хурцадмал болж ирж байгаа аж. Өөрөөр хэлбэл Хятад хяналтаа алдах аваас тэгээд энэ бол дэлхий даяар тарж pandemic буюу дэлхийг тархсан тахал болох магадлалтай аж. Дэлхий даяар тахал хүчтэй тархаад эхлэх аваас эм олдохгүй болж бусад хамгаалалтын хувцас энэ тэр олдохгүй болох магадлал өндөрсөж өөрөөр хэлбэл эмгүй болж олон хүн нас барах магадлалтай юм байна, учир нь эм бол их хэмжээгээр нөөцлөгдөж байдаггүй зүйл. Мөн нөгөө талаас вакцин нь өөрөө хэдэн сар эсвэл хэдэн жил туршигдаж зөвшөөрөгдөж хэрэглээнд ордог учир ойрын үед РНХ дээр суурилсан энэхүү вирусанд зориулсан РНХ-ийн вакцин гаргахад цаг авах мөн хүний биеийн РНХ дээр суурилсан тэрхүү вакцины хор уршиг олон жилд ямар байхыг нь мэдэхгүй байгаа аж. Мөн ямар нэгэн улс вакцин үйлдвэрлэж чадлаа ч гэсэн бусад улсад өгөх магадлал маш бага, учир нь өөрсдөө эхлээд хангалттай нөөцтэй болж байж өгөх учир вакцинд найдах хэрэггүй байх гэж ярьж байна. /дээрхи бүгдийг Харвардын PhD эрдэмтэн ярьсаныг коммент хэсэгт эх сурвалжаа тавив, вирустай хамаатай хэсгийг нь оруулав үлдсэн хэсэг нь нийгэмд яаж нөлөөлж болохыг зөндөө ярьж байнаа тэрийг нь доорх видеоноос үзээрэй./
За тэгээд САРС бол 2000 оны эхээр анх Хятадын өмнөд Гуангдонг мужийн биологийн зэвсэглэлийн нууц лабораториос алдсан био-зэвсэг бөгөөд хятадууд санаандгүй алдаж, тэр нь 2003 оны САРС-ын тахалыг үүсгэж, харин өнөөдрийн САРС-тай 80 хувь төстэй буюу гене-ийн хувьд ижил шинэ коронавирус нь САРС-ын вирус дээр нэмж өөрчлөлт хийж санаатай тараасан уу? байгаль дээр САРС-ын вирус нь байж байгаад хувьсалд орж өнөөдрийн энэ вирус болсон уу? гэдгийг хэн ч мэдэхгүй байна даа….мэдээж хэн нэгэн санаатай тараасан бол Хятадтай худалдааны дайн хийгээд байгаа улсын нууц албад л байх магадлалтай. Мэдээж био зэвсэглэлийн хамгийн үр дүнтэй ашиглах арга бол амьсгалын замаар л халдаах явдал юм.
Мөн ойрын хугацаанд вакцин гарах нь худалаа бөгөөд манай улс бэлтгэлтэй байя гэх аваас тэр Оросын Эрүүл Мэндийн яамнаас санал болгоод байгаа ribavirin, lopinavir/ritonavir and interferon beta-1b гэх энэ гурван эмийг нөөцлөж байх хэрэгтэй юм шиг байна даа. Мөн энэ удаагын коронавирусын тархалтыг Хятадууд барьж хянаж чадах нь хамгаас чухал бөгөөд дэлхийн улс бүр тэдэнд бүх төрлийн тусламжийг өгөх шаардлагатай байна даа…тэгж байж л дэлхий даяар тархсан халдвар болгохгүй байж чадах юм…хятадууд хяналтаа алдах аваас тэгээд будаа гэсэн үг…учир нь бүх төрлийн эм тариа олдохгүй болж ирнэ мөн улсууд өөрсдөө нөөцөнд авч бусад улсад зарахгүй гэх мэт зөндөө асуудал байгаа…нийгмийн эмх замбараагүй байдлаас авхуулаад.
За тэгээд хүн амьтан айлгаж, худал мэдээлэл огт өгсөнгүй, айгаад чичрээд байх явдал байхгүй бөгөөд үхсэн бааснаасаа айх вэ дээ, үсрээд л үхнэ биз.